Уншиж байна ...

"One Championship" холбооны холимог тулааны аварга Б.Энх-Оргилд хоёр өрөө байр бэлэглэжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Narantungalag Jadambaa хаягнаас авав

"One Championship" холбооны холимог тулааны аварга болсон Б.Энх-Оргилын амжилтыг нь үнэлж MGL-1 холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч асан, "New Happy" компанийн захирал У.Тулгаболд хоёр өрөө байраар шагнасан талаар Монгол Улсын Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.

зураг
 
Narantungalag Jadambaa хаягнаас авав.
зураг
 
Narantungalag Jadambaa хаягнаас авав.

Сонирхуулахад "One Championship" холбооноос 2026 онд зохион байгуулах тулааны товоо зарласан билээ. Тус холбооноос шинэ улиралд 70 гаруй тулаан хийхээр төлөвлөж байна. Тодруулбал "One 175" тулааныг дөрөвдүгээр сарын 29-нд Японы Токио хотод зохион байгуулахаар болсон бол "One 174" тулааныг дөрөвдүгээр сарын 3-нд зохион байгуулахаар зарласан ч хаана болох нь одоогоор тодорхой болоогүй аж.

Бусад тулаанаа Тайландын Бангкок хотод зохион байгуулахаар төлөвлөж байгаа ч зургаадугаар сарын 29-нд болох тулааныг АНУ-ын Денвер хотод хийхээр болжээ.