Уншиж байна ...

Өчигдөр орой эхэлсэн санал асуулгад оролцсон иргэдийн 67% нь автомашины дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлахыг дэмжихгүй гэжээ

Д.Янжиндулам, ikon.mn
15 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотойгоор томоохон зах, худалдааны төв болон гол гудамж замуудын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдээс автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих хүсэлт ирээд байна. Энэ дагуу автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ.

Санал асуулга арванхоёрдугаар сарын 11-ний 22:00 цагаас арванхоёрдугаар сарын 14-ний 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Иргэд  https://vote.ulaanbaatar.mn/home сайтаар санал асуулгад оролцох боломжтой гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Өчигдөр орой эхэлсэн уг санал асуулгад өнөөдөр өглөөний 07:40 цагийн байдлаар 827 иргэн оролцсоноос 67% буюу 550 нь автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлахыг дэмжихгүй гэжээ.
зураг