Зүүн Өмнөд Азийн наадам буюу SEA Games Тайландын Бангкок хотод энэ сарын 9-нд нээлтээ хийсэн билээ.
Хоёр жилд нэг удаа болдог тус наадамд шар тивийн 10 улс 50 спортын 574 багц медалийн төлөө нийт 9,366 тамирчин өрсөлдөж буй. Тэгвэл Камбожийн Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ноос тамирчдынхаа аюулгүй байдлын үүднээс уг тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Өнгөрсөн Ням гарагт Тайланд, Камбож улсуудын маргаантай хилийн хэсэгт зэвсэгт мөргөлдөөн гарчээ. Хил орчмын авто замыг засварлаж байсан ажилчдыг хамгаалах үүрэгтэй цэргүүд рүү Камбожийн цэргүүд гал нээсний улмаас хоёр цэрэг алагдсаныг Тайландын тал эхлээд мэдээлсэн байна.
Тэгвэл энэ мөргөлдөөний улмаас албан ёсоор 14 хүн нас барж, 88 хүн шархадсан талаар албаныхан мэдээлсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!