Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.
Үргэлжлүүлэн зээлийн хүүг буруу мэдээлж байгаа талаар "Оюу толгой" компанийн Санхүүгийн газрын захирал Б.Дуламсүрэн "2022 оныг хүртэл зээлийн хүү дунджаар 7.2 хувь байсан шүү дээ. Гэтэл шинжээч зээлийн хүү 11.3 хувь байна гэж яриад байна. Яаж энэ тоо гараад байгааг ойлгохгүй байна. Манай тооцооллоор зээлийн хүү өнөөдрийн байдлаар 10.9 хувьтай байгаа. Сүүлийн гурван жилд л 10 хувиас дээш болж өссөн. Өмнө нь дунджаар 7.2 хувь байсан шүү.
Өнөөдрийн байгаа тоог дандаа ийм байсан юм шиг ярьж болохгүй.
Мөн Рио Тинтогийн авч байгаа зээл, бондын зээл зэрэг нэлээд олон харьцуулалтыг харуулж байна. Рио Тинтогийн авч байгаа бондын хүүгийн хэмжээг хувь нийлүүлэгчийнх нь зээлийн хүүтэй харьцуулж байгаа нь учир дутагдалтай санагдаж байна. Хоёр өөр үнэлгээ, эрсдэлийн зэрэгжилттэй компаниудыг харьцуулж байгаа нь ямаа, тэмээ хоёрыг харьцуулж байгаатай ялгаа алга байна шүү дээ. Яагаад ийм харьцуулалт гаргаж ирээд байгааг ойлгохгүй байна" гэв.
Зээлийн бүтэц нь:
Үүний адилаар LIBOR/SOFR нь зах зээлийн зарчмаараа өсөж, буурдаг хувь юм. Энэ олон улсын жишиг, шинэ зүйл биш.
Хүү эрсдэлийг илэрхийлдэг. Хөрөнгө оруулагчдын хувьд хувь нийлүүлэгчдийн зээл өндөр эрсдэлтэй зээл. Учир нь ямар нэгэн барьцаа болон батлан даалтаар баталгаажаагүй, эргэн төлөлтийн хугацаа тодорхой заагаагүй.
Оюу толгойн хувьд гүний уурхайн бүтээн байгуулалт дуусах шатандаа орж, олборлолт эхэлснээр эрсдэл тодорхой хэмжээнд буурсан. Гэхдээ чулуулгийн бүтэц ямар байхаас шалтгаалах гэх мэт тодорхой эрсдэлүүд байнга дагасаар байдаг. Монгол Улсын хувьд ч геополитикийн нөхцөл байдал, цахилгаан болон дизель түлшний хамаарал гэх мэт бодит эрсдэлүүд бий. Энэ бүгд дээр олон улсын хэмжээний зээлийн хүүгийн түвшин үндэслэж байдаг гэсэн үг. Энэ олон улсын жишиг, шинэ зүйл биш.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!