"Оюу толгой" компани нийт есөн зориулалтаар ус ашигладаг бөгөөд 2025 оны 11-р сарын байдлаар 15 сая шоо метр усны төлбөрт 24.8 тэрбум төгрөгийг төлөөд байгаа юм байна. 2013 оноос хойш нийт 211 тэрбум төгрөг ус ашигласны төлбөрт төлжээ.
2025 оны III улирлын байдлаар нэг тонн хүдэр боловсруулахдаа нөхөн сэлбэлтээр 0.44м³ буюу дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас гурав дахин бага ус ашигласан байна.
2019 оны УИХ-ын 92-р тогтоолоор "Оюу толгой" компанийн ашиглаж байгаа гүний болон газар доорх усны нөөцийг дахин үнэлэх даалгаврын дагуу 2023 оноос хойш хайгуул судалгааны ажлаа хийж, энэ оны 12-р сард дууссан ба Усны газарт хүлээлгэж өгөөд байгаа юм байна.
Оюу толгойгоос Монгол Улсын хүртэх өгөөжийг дан ганц ногдол ашгаар илэрхийлэх нь өрөөсгөл бөгөөд 2010 оноос хойш Оюу толгойн уурхайн бүтээн байгуулалт, олборлолтын үйл ажиллагааны хүрээнд нийт 53.3 их наяд төгрөгийг Монгол Улсад оруулсан байна. Үүнд улсын төсөвт 13.7 их наяд төгрөгийн татвар, хураамж хэлбэрээр төлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!