Уншиж байна ...

Энэ оны арваннэгдүгээр сард инфляц 8.2 хувьтай гарахад мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ өссөн нь нөлөөлөв

Г.Мөрөн, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар, өмнөх сараас 0.6 хувиар тус тус өссөн гэж Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээлэв.

Өнгөрсөн сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 7.6 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 9.8 хувь, хүнсний бүлгийн үнэ 11.8 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 6.8 хувиар нэмэгджээ. Мөн өнгөрсөн сард Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 8.8 хувь, Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 11.3 хувь, хүнсний бүлгийн үнэ 12.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 7.4 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.

Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.2 нэгж хувиар (26.9%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.2 нэгж хувиар (51.6%) тус тус өссөн нь нөлөөлсөн гэж ҮСХ-ноос танилцууллаа.