Уншиж байна ...

"Милан-Кортина 2026" өвлийн олимпын хоккейн ордны хэмжээ стандартын дагуу баригдсан гэв

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 11 минутын өмнө
Reuters
Зураг зураг

"Милан-Кортина 2026" өвлийн олимпын хоккейн тоглолт болох спорт ордны хэмжээ стандартын дагуу баригдаж байгаа гэж зохион байгуулагчид болон Олон Улсын Хоккейн Холбоо (IIHF) мэдэгдлээ.

Уг спорт ордны барилгын ажил хойшилсонтой холбоотойгоор талбайн хэмжээний талаарх маргаан сүүлийн өдрүүдэд эрчээ авсан юм. Үүний улмаас олимпын наадам нээлтээ хийхээс нэг сарын өмнө буюу нэгдүгээр сарын 9-нөөс 11-нийг хүртэлх хугацаанд туршилтын тэмцээн зохион байгуулах боломжгүйд хүрээд байна.

Спортын чиглэлээр дагнаж мэдээлдэг "The Athletic" цахим хуудсанд өвлийн олимпын хоккейн ордны талбай нь 60 метр урт, 26 метрийн өргөнтэй байгаа нь Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (NHL)-ийн стандарт талбайн хэмжээнээс ойролцоогоор 90 гаруй см-ээр богино байгаа аж.

Тэгвэл холбооны зүгээс гаргасан албан мэдэгдэлдээ Бээжингийн өвлийн олимпын талбайн хэмжээтэй ижил гэдгийг онцолжээ.

АНУ-ын мэргэжлийн лиг болох NHL-ийн тоглогчид 2014 оны Сочигийн цагаан олимпоос хойш оролцоогүй. Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) болон лигийн удирдлагууд тамирчдын замын зардал зэрэг бас бус төлбөрийн асуудал дээр тохиролцоогүй бол цар тахлын үе таарсан тул Бээжингийн олимпод өрсөлдөх боломж гараагүй юм.