Уншиж байна ...

PUBGM: "Alpha Gaming" багийн дэлхийн аваргын Grand final шатны тоглолтууд Баасан гарагт эхэлнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг PUBG MOBILE пэйжээс авав.

Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн буюу "PUBG Mobile Global Championship 2025" Тайланд улсад зохион байгуулагдаж байгаа билээ.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд хэсгийн шатны сүүлийн тоглолтууд явагдаж, Grand final шатанд тоглох 16 багийн нэр тодорхой боллоо.

Манай улсын "Alpha Gaming" баг гурван сая ам.долларын шагналын сантай энэ тэмцээний Grand final шатанд тоглоно.

Grand final шатны тоглолтууд 16 багийн тоглолт арванхоёрдугаар сарын 12-14-нд Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдана.

Гурван өдрийн 18 тоглолтын нийлбэр дүнгээр энэ жилийн дэлхийн аварга баг тодорч, 500 мянган ам.долларын шагналын эзэн болох юм.

Өнгөрсөн сарын 30-нд манай улсын "Alpha Gaming" баг хэсгийн шатанд нэгдүгээр байр эзэлж, "PUBG Mobile Global Championship 2025" тэмцээний шөвгийн 16-д тоглох эрхтэй болсон юм. Мөн манай багийн тоглогч TOP буюу А.Бүрэнбаяр хэсгийн шатны шилдэг тоглогчоор тодорсон.
Alpha Gaming багийн бүрэлдэхүүнд PUBG MOBILE тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогч болох TOP буюу А.Бүрэнбаяр, ZOYL буюу Б.Золбоот нар багтаж байгаа. Мөн 4Merical Vibes багийн бүрэлдэхүүнд байсан DOK, REFUS нар тоглож байна.