Он гарсаар нийслэлийн хэмжээнд 606 хүүхэд зам тээврийн осолд өртөж гэмтжээ
Энэ оны эхний 11 сард нийслэлийн хэмжээнд 606 хүүхэд зам тээврийн осолд өртөж хохирчээ.
Тээврийн прокурорын газраас нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас хүүхэд гэмтсэн ослын судалгааг тогтмол хийдэг байна.
Энэ талаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжир "Тээврийн прокурорын газраас нийслэлийн хэмжээнд 2025 оны арваннэгдүгээр сарын байдлаар хүүхэд гэмтсэн зам тээврийн ослыг судлахад 552 гомдол мэдээлэл бүртгэгдэж, 606 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна.
Тодруулбал Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт дийлэнх нь бүртгэгдсэн.
Зам тээврийн осолд өртсөн 606 хүүхдээс
- 376 нь явганаар,
- 98 хүүхэд тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ,
- 132 нь унадаг дугуй болон цахилгаан дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна" гэлээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
