“ТЭСО Инвестмэнт” группийн хөрөнгө оруулалттай Tino Super App Дэлхийн 57 оронд Монгол хэлээрээ такси дуудан, төлбөрөө төлөх боломжийг хэрэглэгчдэд олгож буй гайхалтай мэдээг хүргэж байна.
Tino супер апп-ийн шинэ үйлчилгээгээр хэрэглэгчид Сөүл, Бангкок, Токио, Сингапур, Парис, Истанбул, Австрали, Америк зэрэг дэлхийн 57 улс, хотод эх хэлээрээ такси үйлчилгээ дуудаж, төлбөрөө шууд төлөх боломжтой боллоо. Энэхүү хялбар үйлчилгээ нь дэлхийн тэргүүлэгч тээврийн платформууд болох Silver Top Taxi, Lyft, Bolt, Gett, Yoxi, Grab, GO, болон Kakao Mobility зэрэг компаниудтай хамтран хэрэгжиж байгаа бөгөөд Tino Super App нь эдгээр системүүдийн сүлжээнд холбогдон ажиллаж байна.
Монголд бүтээгдсэн энэхүү супер апп ийнхүү дэлхийн хэмжээнд ажиллах дэд бүтэцтэй болж, Монгол технологи олон улсын зах зээлд гарч буй шинэ хуудсыг нээж байна.
Tino Super App нь Зүүн Өмнөд Азийн тэргүүлэгч газрын зураглалын үйлчилгээ үзүүлэгч “GrabMaps”-тай хамтран Монгол Улсад анх удаа дижитал газрын зургийн системийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Tino Super App-ийн гол зорилго нь хэрэглэгчийн аяллын туршлагыг нэг платформоор тасралтгүй холбох явдал юм. Шинэ үйлчилгээний хүрээнд Монголын хэрэглэгч гадаадад зорчихдоо шинээр такси апп татах, данс үүсгэх, эсвэл гадаад карт бүртгүүлэх шаардлагагүй. Tino super app- аа татсан байхад л хангалттай. Та яг одоо Tino app – аа татаад 10,000 төгрөгийн оноогоо бэлгэнд аваарай.
Facebook: TINO
Instagram: tino.super.app
Апп татах линк: www.tino.mn/#download
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!