Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
2025 оны 12-р сарын 05-09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- 05-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутгаар,
- 6-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
- 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи:
- 5-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор,
- 6, 7-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
- 06-нд нутгийн баруун хагаст,
Агаарын температур:
- 07-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -23…-28 градус,
- Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -17...-22 градус,
- Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -3…-8 градус,
- бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!