Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний (F&B) салбарт үндэсний хэмжээнд анх удаа зохион байгуулж буй салбарын оны шилдгүүдийг тодруулах “Mongolian Restaurants Association Awards 2025” шалгаруулалтын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 2025 оны 12 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулагдана.
Энэ жил анх удаа 8 номинациар зохион байгуулагдаж буй тус шалгаруулалт нь салбарын үйлчилгээний чанар, стандарт, инноваци, хэрэглэгчийн туршлагыг шинэ шатанд хүргэх зорилготой бөгөөд F&B салбарын оны онцлох үйл явдал болж байгаа билээ.
Шалгаруулалтын хоёрдугаар шатанд дээрх номинациудад ресторан, кофе шоп, хүлээн авалтын танхим, бар, лоунж, клуб, мэргэжлийн сургалтын байгууллага зэрэг 60 нэр дэвшигч байгууллага өрсөлдөж байна. Энэхүү шатанд үйлчилгээний чанар, стандарт, хэрэглэгчийн сэтгэл ханамж, сургалт, хүний нөөцийн хөгжил, инноваци ба шилдэг туршлага зэргийг үнэлгээнд харгалзан үзэхийн зэрэгцээ олон нийтийн санал нийт онооны 25%-ийг бүрдүүлэх юм.
Ташрамд дурдахад, “Mongolian Restaurants Association Awards 2025” шалгаруулалтын олон нийтийн санал хураалт 2025.12.05-ны өдрийг дуустал Монголын ресторан зоогийн газрын холбооны албан ёсны вэб сайт болон сошиал хуудсаар үргэлжилж байна.
Шагнал гардуулах ёслолд F&B салбарын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, харилцагч, ханган нийлүүлэгчид зэрэг тус шалгаруулалтад нэр дэвшээгүй байгууллагуудын төлөөлөл мөн оролцох боломжтой бөгөөд та бүхнийг салбарын оны шилдгүүдээ хамтдаа тодруулах арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг хүндэтгэлтэйгээр урьж байна.
Энэхүү арга хэмжээний үеэр шагнал гардуулах ёслолоос гадна шинэ оныг угтан, бизнес эрхлэгч, менежер, сургагч багш, ханган нийлүүлэгч зэрэг салбарын хамт олон бүр харилцан танилцаж, бизнесийн боломжоо өргөжүүлэх Cocktail Networking Night арга хэмжээ зохион байгуулагдана.
Хэрвээ та “Mongolian Restaurants Association Awards 2025” шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд оролцох сонирхолтой бол тус арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг уг холбоосоос хүлээн авч, танилцана уу.
Лавлах утас: 8000-3455
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!