Уншиж байна ...

Нийслэлийн төсвийн ₮18 тэрбумаар Сансарын үйлчилгээний төв орчмыг тохижуулжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төв орчмын 1.3 га талбайг  тохижуулж дуусан, улсын комисс хүлээж авчээ.

Тохижилтын ажлын хүрээнд авто зам, явган хүний зам, гүүрэн гарц, дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, амрах болон дасгалын талбай, усан оргилуур, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, бусад тохижилтын ажлуудыг гүйцэтгэсэн байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тохижилтын ажлыг “Морин Сувд Констракшн” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүллээ гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс өнөөдөр мэдээлж, дулааны улирлын тохижилтын зургийг харуулав.

Сануулахад тус үйлчилгээний төвийг тохижуулахад 18 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Хувьчлагдсан зарим объектыг худалдан авч 2026 онд Сансар 20 минутын хот болгоно хэмээн хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн онд оршин суугчдад танилцуулж байжээ.
зураг
 
зураг
 
зураг
 
зураг