ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/12/02-НД НИЙТЛЭГДСЭН
Маргааш нутгийн зүүн хэсгээр цасаар шуурна
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Ирэх тав хоногийн буюу 12-р сарын 03-07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Хур тунадас:
- 03-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 05-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:
- 03-нд говь, тал, хээрийн нутгаар,
- 05-нд Алтайн уулс, Арц Богдын өвөр хоолойгоор,
- 06-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
- Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -19…-24 градус,
- Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -12...-17 градус,
- Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10…-15 градус, өдөртөө +2…-3 градус,
- бусад нутгаар шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
