Уншиж байна ...

Ухаа худагийн цахилгаан станц 10 жил тасралтгүй жил бүр 100,000,000 кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэж байна

ikon.mn
2025 оны 12 сарын 2
IKON.MN
Зураг зураг

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10:27 минутад Ухаа худаг цахилгаан станц нь 100,000,000 кВт.цаг цахилгаан эрчим  хүч үйлдвэрлэсэн бөгөөд ийнхүү тасралтгүй 10 дахь жилдээ тус амжилтаа бататгаж байна. 

2011 оны 9 дүгээр сард ашиглалтад орсон энэхүү бүтээн байгуулалтад дотоодын 120 орчим компанийн 1,500 гаруй мэргэжилтнүүд гар бие оролцсон байдаг. Өнөөдөр станц нь уурхайн цогцолборын эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангахаас гадна төвийн эрчим хүчний системээс алслагдсан Цогтцэций сумыг цахилгаан эрчим хүчээр ханган ажилладаг. 

Мөн Ухаа худагийн цахилгаан станц нь ус ашигладаггүй “усны тэг хэрэглээтэй”, хуурай хөргөлтийн систем бүхий, говийн бүсийн онцлогт тохирсон дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн гэдгээрээ давуу талтай юм.