Уншиж байна ...

Сэлбэ дэд төвийн орон сууцны барилга угсралтад битүүмжлэх технологийг ашиглаж эхэлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8,565 өрхийн орон сууцны долоон багц бүтээн байгуулалтын ажил үргэлжилж буй.

Орон сууцыг хугацаанд нь ашиглалтад оруулахаар график төлөвлөгөөний дагуу хүйтний улиралд битүүмжлэх технологийг ашиглаж байгаа гэж мэдээллээ.

Төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 22 хувь, түгжрэлийг 36.3 хувиар бууруулах бол хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулахаас гадна нийт 15,600 яндан, 12,000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, хөрсний доройтлыг багасгах тооцоолол гарчээ.

8,565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина. Ингэхдээ барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх шүүлтүүрийг суурилуулах бөгөөд Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулах төлөвлөлттэй байна.

зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс