Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод өнгөрсөн сарын 28-ны өдөр автомашины ослын улмаас нэг иргэн нас барж, хоёр хүн хүнд гэмтжээ. Мөн хүндэвтэр гэмтсэн хүмүүс ч байгаа аж.
Уг осолд өртсөн хүмүүс тус аймгийн Гаалийн албаны ажилчид байжээ. Албаны бүртгэлтэй "Ланд Крузер 76" маркийн автомашин "Портер" маркийн ачааны машинтай мөргөлдсөнөөр уг осол гарсан байна.
Ослын шалтгааныг аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!