Уншиж байна ...

Өнгөрсөн долоо хоногт объектын гал түймрийн 62 дуудлага бүртгэгджээ

П.Зоригт, IKON.MN
2025 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн долоон дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэнийг Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас мэдээллээ. 

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 31 иргэний амь насыг авран хамгаалсан байна. 

Нийт дуудлагын 62 нь объектын гал түймэр, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь шар усны үер, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байжээ.