ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/12/01-НД НИЙТЛЭГДСЭН
Арванхоёрдугаар сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны ХУВААРЬ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Монголын Үндэсний бөхийн холбооноос Монгол бөхийн өргөөнд арванхоёрдугаар сард зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна.
- 12.06-ны Бямба гарагийн 13:00 цагт Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 128 бөхийн барилдаан,
- 12.07-ны Ням гарагийн 13:00 цагт Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн нэрэмжит хандивын улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан,
- 12.13-ны Бямба гарагийн 11:00 цагт Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
- 12.14-ний Ням гарагийн 14:30 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /гуравдугаар тойргийн сүүлийн хагас/,
- 12.20-ны Бямба гарагийн 14:30 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /дөрөвдүгээр тойрог/,
- 12.21-ний Ням гарагийн 14:30 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /дөрөвдүгээр тойрог/,
- 12.27-ны Бямба гарагийн 11:00 цагт Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
- 12.29-ний Даваа гарагийн 13:00 цагт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
