ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/12/01-НД НИЙТЛЭГДСЭН
Өвөл малгай өмсөхгүй явах нь хараа, сонсгол муудахад нөлөөлдөг
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Өвлийн улиралд малгай өмсөхгүй байх нь хүний эрүүл мэндэд олон эрсдэл дагуулж байна.
Ялангуяа бага насны хүүхэд толгой хэсгээрээ температурын өөрчлөлтөд илүү мэдрэг байдаг тул заавал малгай өмсгөх хэрэгтэйг Боловсролын Ерөнхий Газраас зөвлөв.
Малгай өмсөхгүй байснаар үүсэх сөрөг нөлөө:
- Хараа муудах, нулимс гоожих
- Сонсгол муудах
- Толгой өвдөх /тархины судас нарийсах/
- Дархлаа муудах
- Томуу, томуу төст өвчин тусах
- Үс хөлдөж хугарах зэрэг олон эрсдэлийг дагуулдаг.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
