Архангай аймаг сарлагийн ааруул идээгээрээ алдартай. Нийслэлд гарч буй сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаанд тус аймгийнхан дийлэнх нь байгаа.
Үзэсгэлэн худалдаанд оролцохоор ааруул, идээ цагаа, мах сүүгээ ачсан арван машин 480 км хол замыг туулан цуваагаар ирсэн.
Харин Аймгийн Засаг дарга ч бас идээ цагаагаа тарааж. Тэрбээр УИХ-ын даргатай уулзах үеэрээ нутгийнхаа ааруулыг бэлэглэжээ.
Мөн Архангайнхан цагаан сарын тавгаа ааруулаар засдаг болсон талаараа ярьсан бололтой.
З.Энхболд дарга энэ тухай дурьдаад, ЗД-аас тавгийн идээнийхээ ааруулаа бэлгэнд авлаа хэмээн жиргэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!