Уншиж байна ...

Манай улсын "Alpha Gaming" баг дэлхийн аваргын Grand final шатанд шалгарлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг "Bune Top" пэйжээс авав.
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

23:27 2025/11/30

Гурван өдрийн 18 тоглолтын нийлбэр дүнгээр "Alpha Gaming" баг 174 оноотойгоор хэсгийн шатанд нэгдүгээр байр эзэллээ.

Ийнхүү манай улсын баг "PUBG Mobile Global Championship 2025" тэмцээний шөвгийн 16 баг буюу Grand final шатанд шалгарч байна. 

Мөн "Alpha Gaming" багийн тоглогч TOP буюу А.Бүрэнбаяр хэсгийн шатны шилдэг тоглогчоор тодорлоо. Түүнчлэн тэд хэсгийн шатанд нэгдүгээр байр эзэлснээр 46,000 ам.долларын шагналын авч байгаа аж.

Тус тэмцээний шөвгийн 16 багийн тоглолт арванхоёрдугаар сарын 12-14-нд Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдана. Гурван өдрийн турш 18 тоглолтын нийлбэр дүнгээр энэ жилийн дэлхийн аварга баг тодорч, 500 мянган ам.долларын шагналын эзэн болох юм.

14:01 2025/11/30

Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн буюу "PUBG Mobile Global Championship 2025" Тайланд улсад үргэлжилж байна. 

Уг тэмцээн нь гурван сая ам.долларын шагналын сантай бөгөөд нийт 40 баг гурван шатанд хуваагдаж, Grand final буюу шөвгийн 16 багт багтахын төлөө өрсөлдөж байгаа юм. 

Энэ жилийн дэлхийн аваргад Монгол улсыг төлөөлөн "Alpha Gaming" баг оролцож байгаа ба тэд эхний The Gauntlet шатанд 13 дугаар байрт бичигдсэнээр шөвгийн 16-д шалгарч чадаагүй. 

Үргэлжлүүлэн хэсгийн шатнаас шөвгийн 16-д шалгарахын төлөө өрсөлдөж эхэлсэн бөгөөд хоёр өдрийн 12 тоглолтын нийлбэр дүнгээр 128 оноотойгоор хэсгээ тэргүүлж байна.

"Alpha Gaming" баг өнөөдөр зургаан тоглолт хийсний дараа хэсэгтээ эхний гурван байрт бичигдвэл дэлхийн аваргын шөвгийн 16-д шалгарах юм. 

Alpha Gaming багийн бүрэлдэхүүнд PUBG MOBILE тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогч болох TOP буюу А.Бүрэнбаяр, ZOYL буюу Б.Золбоот нар багтаж байгаа. Мөн 4Merical Vibes багийн бүрэлдэхүүнд байсан DOK, REFUS нар тоглож байна.
зураг
 
PUBG MOBILE тоглоомын энэ жилийн дэлхийн аварга нийт дөрвөн шаттай зохиогдож байгаа бөгөөд тус бүрдээ шагналын сантай. Тухайлбал The Gauntlet шат 429 мянган ам.доллар, хэсгийн шат 439 мянган ам.доллар, Last chance шат 93 мянган ам.доллар, Grand final шат 1.6 сая ам.долларын шагналын сантай байх юм. Сүүлийн шилдэг 16 багийн өрсөлдөөнд түрүүлсэн баг 500 мянган ам.долларын эзэн болно.