Хойд Америкийн Үндэсний Оюутны сагсан бөмбөгийн лиг (NCAA)-д тоглож буй Ш.Энхийн-Одын "South Carolina Gamecocks" баг сүүлийн хоёр тоглолт дараалан ялагдсан цувралдаа цэг тавилаа.
Тэд "Charleston"-ыг талбайдаа хүлээн авч 74:62-оор буулган авснаар улирлын тав дахь хожлоо авчээ.
Ш.Энхийн-Од талбайд хамгийн олон буюу 34 минут тоглохдоо 8 оноо, 8 самбараас бөмбөг авч, 7 оновчтой дамжуулалт гүйцэтгэв. Тэрбээр хамгаалалтад ч багтаа сайн нөлөө үзүүлж, 2 удаа бөмбөг "хулгайлсан" төдийгүй эсрэг багийн 2 шидэлтэд хаалт хийжээ.
Майкийн 7 дамжуулалт энэ улирлын хувьд дээд үзүүлэлт нь. Коллежийн замналдаа 22 тоглолтод тав ба түүнээс дээш оновчтой дамжуулалт өгчээ.
Элижа Стронг нийт авсан 22 онооныхоо 20-ыг нь хоёрдугаар хагаст авч багаа тэргүүлжээ. Коби Нокс 15, Нордин Капич 11 оноо авлаа.
Өмнөд Каролинагийн их сургуулийн баг "Butler" болон "Northwestern"-ий багт дараалан хожигдсон юм.
Тус баг дараагийн тоглолтоо орон нутгийн цагаар арванхоёрдугаар сарын 3-нд "Virginia Tech"-ийг талбайдаа хүлээн авах хуваарьтай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!