Уншиж байна ...

УИХ, Засгийн газрын гишүүн Б.Энхбаярыг МАН-ын гишүүнээс хассан тогтоолыг хүчингүйд тооцжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 11 сарын 28
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцжээ. 

Б.Энхбаярыг өмнө нь намын дүрэм зөрчсөн хэмээн гишүүнчлэлээс хасах тухай тогтоолыг 2025 оны аравдугаар сарын 1-нд гаргасан байсныг Хяналтын ерөнхий хорооны энэ удаагийн хуралдаанаар хүчингүйд тооцох тухай тогтоолыг тус хорооны гишүүдийн олонхын саналаар гаргасан байна. 

Энэхүү тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Монгол Ардын намын Удирдах зөвлөл, Ерөнхий Нарийн Бичгийн дарга, УИХ дахь Монгол Ардын намын бүлэгт даалгажээ.

зураг