Уншиж байна ...

Энэ долоо хоногийн Бямба гарагаас эхлэн нийтийн тээврийн автобусны Х:10, Ч:38 чиглэлд орох өөрчлөлтүүд

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтийн тээврийн автобусны хоёр чиглэлд өөрчлөлт оруулжээ.

Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлснээр Х:10 "Эмээлт-Хурган-5 шар" чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, Х:10 "150 дугаар сургууль-Шанд (Хурган)-5 шар" болгосон байна.

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 1.5 километр авто зам нээгдсэн тул Ч:38 “Ханын материалын комбинат-Саппоро-3,4 дүгээр хороолол-Хайлааст” чиглэлийг Ч:38 "Ханын материалын комбинат-Гэмтлийн эмнэлэг-3,4 дүгээр хороолол-Хайлааст” чиглэл гэж өөрчилжээ.

Дээрх хоёр чиглэлийн өөрчлөлтийг арваннэгдүгээр сарын 29-ний Бямба гарагаас эхлэн мөрдөх юм байна.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч, шийдвэрлэнэ гэв.

зураг
 
зураг