Уншиж байна ...

Өвлийн Элсэлтийн Шалгалтын суудлын хуваарь гарлаа

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ оны өвлийн Элсэлтийн Шалгалт арванхоёрдугаар сарын 4-7-нд зохион байгуулагдахаар товлогдсон.

Шалгалтын бүртгэл энэ сарын 14-ний 18:00 цаг хүртэл явагдаж дууссан бөгөөд суудлын хуваарь ч мөн гарсан байна.

Шалгуулагчид eyesh.eec.mn хаягийн "Шалгуулагчийн булан"-д хандан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтрэн орж, суудлын хуваариа хэвлэн авах боломжтойг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс мэдээллээ.

зураг