ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/11/25-НД НИЙТЛЭГДСЭН
Угаарын хийн хордлогын улмаас 14 хоногийн хугацаанд 112 иргэн эмнэлгийн тусламж авчээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Угаарын хийн хордлогын тандалтын 14 хоногийн тоон мэдээллийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс хүргэлээ.
Тодруулбал энэ сарын 11-24-ний хооронд НЭМҮТ-д бүртгэгдсэн тандалтын тоон мэдээллээр угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан 112 тохиолдол мэдээлэгджээ.
Хордлого бүртгэгдсэн тохиолдлыг байршлаар нь авч үзвэл:
Баянгол, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Налайх дүүрэгт тус тус бүртгэгдсэнийг мэдээлэв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
