Уншиж байна ...

Аюулт үзэгдэл, ослын 102 удаагийн дуудлагаар алба хаагчид 23 иргэний амь насыг аварчээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, ослын 102 удаагийн дуудлага бүртгэгдсэнийг Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас мэдээллээ. 

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 23 иргэний амь насыг авран хамгаалж, 132 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Нийт дуудлагын 83 нь объектын гал түймэр, нэг нь газар хөдлөлт, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байсныг мэдээлэв.