“ТЭСО Инвестмэнт” Группийн хөрөнгө оруулалттай инновац, дижитал экосистемийн хөгжлийг шинэ түвшинд гаргаж буй Tino супер аппликейшн “Bloomberg Awards 2025”-ийн “Digital Catalyst” шагналын эзэн боллоо.
Энэхүү шагналыг дижитал шилжилт, инновац, дата болон технологид суурилсан шийдлээрээ хэрэглэгчийн өдөр тутмын амьдралд хэмжигдэхүйц өөрчлөлт авчирч буй байгууллагад олгодог байна.
Tino супер аппликейшн нь хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралд хэрэгцээт бүхий л үйлчилгээг нэг дор ашиглах боломжийг бүрдүүлж буйгаараа онцлогтой. Түүнчлэн Зүүн Өмнөд Азийн тэргүүлэгч супер апп “GrabMaps”-тай хийсэн стратегийн хамтын ажиллагааны хүрээнд олон улсад батлагдсан газрын зургийн инновацыг Монгол Улсад нутагшуулах ажлыг эхлүүлээд байна.
Үүгээр ч зогсохгүй дараагийн олон улсын хамтын ажиллагаагаар Монгол Улсын иргэд Tino супер аппликейшнаар дамжуулан дэлхийн 57 улсад аюулгүй, найдвартай такси үйлчилгээг авах шинэ боломжийг бүрдүүлэх юм. Үүнд Солонгос, Япон, Сингапур, Австрали, АНУ, Европ болон Зүүн Өмнөд Азийн орнууд багтжээ.
Tino Super App нь такси, төлбөр тооцоо, хүргэлт, аялал болон өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээг нэг дор нэгтгэсэн, олон улсад ашиглах боломжтой супер аппликейшн юм.
Үүгээр зогсохгүй хэрэглэгчдийн амьдралд илүү хэрэгцээтэй шинэ үйлчилгээнүүдийг үе шаттайгаар хөгжүүлж, Монголын анхны цогц супер аппликейшныг бүрэн хэмжээнд тун удахгүй танилцуулахаар ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!