Монголчууд бид эрт үеэс Аргалийг хүч чадал, сүр жавхлан, өндөр уулсын эзэн хэмээн бэлгэдэж ирсэн байдаг. Аргаль нь Монголын баруун бүсийн сүрлэг Алтайн нуруу, тэр дундаа Алтай Таван Богд орчмын өндөр уулс, хад асгат энгэрүүдээр нутаглаж, байгалийн экосистемийн тэнцвэрийг хадгалдаг хамгийн чухал өвсөн тэжээлтэн гэдгээрээ онцлог.
Тэд ургамал ховордох түвшинд бэлчдэггүй бөгөөд төрөл бүрийн өвс, сөөгийг тэнцвэртэй идэж, нэг ургамал давамгайлахыг хязгаарлан байгалийн экосистемд “байгалийн инженер”-ийн үүргийг гүйцэтгэдэг.
PayOn брэнд нь зөвхөн санхүүгийн ухаалаг шийдэл санал болгоод зогсохгүй, тогтвортой хөгжлийн хүрээнд эх дэлхийгээ хайрлах үйлсийг манлайлан хэрэгжүүл буй TreeOn төсөл ч байдаг. Тус төсөл нь одоогийн байдлаар 123,000 гаруй модыг виртуал орчинд ургуулж, 1500 гаруй модыг биетээр буюу Булган аймгийн Элсэн тасархай, Төв аймгийн Баянхангай сумд тарьж ургуулан арчилсаар байна.
Шинэхэн дүрээ амжилттай өлгийдөн авч буй Таван Богд Финанс ББСБ ХХК-ийн PayOn брэндийн хамт олонд баяр хүргэе.
Аргаль Хүүтэй хамт санхүүгийн ухаалаг хэрэглээг түгээж, байгалиа хайрласан ирээдүйг хамтдаа бүтээцгээе. 🌱✨
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!