Netflix-ийн Physical Asia шоу нэвтрүүлэгт оролцсон Монголын багийн ахлагч, улсын арслан Б.Орхонбаярын Instagram хуудасны дагагчдын тоо өчигдрийн байдлаар 209,000 орчим байсан бол нэг өдрийн дотор 43,000 нэмэгдсэн байна.
app.notjustanalytics.com сайтын гаргасан тооцооллоор залуу арслангийн цахим хаяг дахь дагагчдын тоо арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 209,815 байсан бол одоогийн байдлаар 252,935 дагагчтай болжээ.
Өдгөө 27 настай Б.Орхонбаярын дагагчдын тоо энэ сарын 1-ний байдлаар 83,000 орчим байв. Сүүлийн 14 хоногт түүнийг дагагчдын тоо хамгийн ихдээ 25,000 өссөн аж. Тодруулбал Physical Asia нэвтрүүлгийн шинэ дугаар цацагдсан өдөр буюу арваннэгдүгээр сарын 12-ны өдөр 25,000 нэмэгдсэн нь оргил үзүүлэлт байжээ.
Түүнээс хойш түүний дагагчдын тоо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!