Дөрвөн долоо хоногийн турш үзэгчдийг байлдан дагуулсан Netflix-ийн Physical Asia шоу нэвтрүүлгийн оролцогч холимог тулаанч Б.Энх-Оргилын instagram дагагчдын тоо 122,000 хүрчээ.
Ингэснээр тэрбээр instagram хуудсанд монгол тулаанчдаас хамгийн анхны 100,000-аас дээш дагагчтай болжээ.
Сонирхуулахад мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар 89,000 гаруй дагагчтай бол монгол тулаанчдаас UFC холбоонд мөрөө гаргасан анхны тамирчин Д.Батгэрэл 50,000 дагагчтай. Харин өдгөө тус холбоонд нэрээ гаргаж яваа Т.Нямжаргалын дагагчдын тоо 11,000 орчим аж.
Ирэх сарын 5-нд Тайландын Бангкок хотноо "One" холбооны аваргын бүсийн төлөө тулалдах Б.Энх-Оргилын instagram дагагчдын тоо socialblade.com хуудасны мэдээлж байгаагаар арваннэгдүгээр сарын 1-нээс хойш 65,000 орчмоор нэмэгдсэн байна.
Physical Asia шоунд оролцогчдоос хамгийн олон дагагчтай нь улсын арслан Б.Орхонбаяр. Түүний нийт дагагчдын тоо 216,000 хүрч байгаа бол дээрх хугацаанд 116,000 нэмэгджээ.
Харин гавьяат жүжигчин Э.Лхагва-Очирын дагагчдын тоо нэвтрүүлэг гарахаас өмнө ойролцоогоор 80,000 орчим байсан бол 112,000 нэмэгдээд нийт дагагчдын тоо 202,000 болсон байна.
Волейболчин Г.Хандсүрэнгийн instagram дагагчдын тоо өнгөрсөн сарын 24-ний байдлаар 70,000 орчим байсан бол одоо 120,000 болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!