ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/11/19-НД НИЙТЛЭГДСЭН
Гадаадын 725 иргэн эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, ₮97 саяыг ЭМДС-д төвлөрүүлжээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Энэ оны эхний есөн сард гадаадын 725 иргэн, харьяалалгүй хүн эрүүл мэндийн даатгалд хамрагджээ.
Дээрх хугацаанд эдгээр иргэн:
- Эрүүл Мэндийн Даатгалын Санд 97 сая төгрөг төвлөрүүлсэн.
- Хөнгөлөлт эдэлсэн дүн 478 сая төгрөг болжээ.
Гадаадын иргэн, харьяалалгүй хүн өөрөө хүсвэл Эрүүл Мэндийн Даатгал (ЭМД)-д хамрагдах боломжтой.
Ингэхдээ тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөн хувиар тооцож ЭМД төлөх бөгөөд тусламж үйлчилгээний нийт зардлын 20 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлүүлж, 80 хувийг өөрөө хариуцан төлнө гэдгийг Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газраас мэдээллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
