Монголын худалдаа, үйлчилгээ, ресторан, үл хөдлөхийн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэсний Бльюмон Групп энэ онд үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойтойгоо золгож, группийн хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Сургалтын Жилийн Нээлт” арга хэмжээ болж өндөрлөлөө.
Арга хэмжээ Улаанбаатар хотод 11-р сарын 11–14-нд Зайсан дахь SkyWing төвд үргэлжилж, өнөөдөр буюу 11 сарын 19-ний өдрөөр Дарханд байрлах “The Bull Hot Pot” болон “Шөлөндө” салбаруудад хаалтын сургалт болов. Энэхүү сургалтаар компанийн удирдлагын философи болсон “Язгуур Удирдлага”-ын суурь ойлголтыг ажилтнуудад танилцуулж, ирээдүйн стратегийн чиглэлийг нэгтгэн хэлэлцсэн нь компанийг урагшлуулах чухал үе байв.
Ойн жилдээ Бльюмон Групп бизнесийн хэмжээг огцом тэлсэн нь онцгой анхаарал татав. Тухайлбал, спорт брэндийн салбарт The North Face-ийн албан ёсны дистрибьютер болж, гурав дахь салбар дэлгүүрээ нээх бэлтгэлээ хангаж байгаа аж. Мөн тус онд Fila брэндийн албан ёсны төлөөлөгч болсноор 3 салбар дэлгүүр нээж, Converse- 7, Vans-г 6 салбартай болгосон нь спортоороо мэргэжилтэн хувцас зах зээлийг идэвхтэй өргөжүүлж байгааг илтгэнэ.
Рестораны салбарт ч тэлэлт идэвхтэй байлаа. Зайсан дахь Sila Center-т “Bull Hot Pot”-ын шинэ салбар нээгдэхийн зэрэгцээ, Японы Pepper Lunch рестораныг Монголд нэвтрүүлсэн нь хэрэглэгчдэд олон улсын хоолны шинэ амтыг танилцуулсан хэрэг байв. Мөн Солонгосын Dessert 39 брэндийн кафе-үйлчилгээний эрхийг авч, Монгол дахь амттан болон кофены зах зээлд өргөтгөл хийжээ.
Групп зөвхөн ритейл, ресторан чиглэлээр төдийгүй үл хөдлөх хөрөнгө, барилга, үйлчилгээний бусад охин компаниудынхаа цар хүрээг тэлсэн нь анзаарагдав. Тухайлбал, энэ хавраас хот доторх “OnTime Air Taxi” онгоц түрээсийн үйлчилгээг үзүүлэхээр бэлтгэл ажил нь хангагдаад байгаа аж.
Ийнхүү тэд энэ жил 1500 хол давсан ажилтан, албан хаагчтай болсон бөгөөд Монголын шилдэг 100 аж ахуйн нэгжийн нэгээр өргөмжлөгдсөн нь байгууллагын тогтвортой өсөлт, удирдлагын бодлогын үр дүнг харуулж байна.
“Энэ бүх байгууллагын өсөлт нь “Язгуур Бодлого” хэмээн нэрийддэг тэдний суурь үнэт санаатай нь салшгүй холбоотой.” хэмээн тус группийн УЗ-ийн гишүүн, Хүний Нөөц Удирдлагын Газрын Захирал Г.Тэгшбүрэн хэлж байсан юм.
Бльюмон Групп нь Монгол Улсын 1924 оны Анхдугаар Үндсэн Хуулийн удиртгалд орсон “Бидний улс эв саналаа нэгтгэн нийтийн хүчийг нийлүүлэн зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй…” хэмээх тунхгийг байгууллагынхаа үйл ажиллагааны философи болгон баримталж иржээ.
Ийнхүү 25 жилийн турш тасралтгүй хөгжсөөр ирсэн Бльюмон Группийн хувьд өнгөрсөн нэг жил шинэ үеийн эхлэл, бизнесийн олон салбарт хүчтэй үсрэлт хийсэн онцгой хугацаа болж өнгөрлөө. Группийн дараагийн алхам юу байх нь олон нийт, хэрэглэгчдийн анхаарлыг татсаар байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!