ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/11/19-НД НИЙТЛЭГДСЭН
Монгол бахархлын өдөрт зориулсан 128 бөхийн барилдаан энэ сарын 21-нд болно
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Их эзэн Чингис хаан мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан энэ сарын 21-нд болно.
Уг барилдаанд оролцох бөхчүүдийн цахим бүртгэл өнөөдөр эхэлжээ.
Монгол бахархлын өдөрт зориулсан барилдааныг хамгийн анх 2013 онд зохион байгуулсан билээ. Тухайн үед улсын заан цолтой байсан Ч.Санжаадамба түрүүлж улсын аварга С.Мөнхбат үзүүрлэж байв.
Үүнээс хойш (тухайн үеийн цолоор)
- 2014 - улсын харцага Ө.Бат-Орших,
- 2015 - улсын аварга П.Бүрэнтөгс,
- 2016 - улсын арслан Р.Пүрэвдагва,
- 2017 - улсын гарди Н.Ганбаатар,
- 2018 - улсын начин Д.Анар,
- 2019 - улсын начин Н.Баярбаатар,
- 2021 - улсын гарди Ө.Бат-Орших,
- 2023 - улсын гарди Ц.Бямба-Отгон,
- 2024 - улсын харцага Э.Даш нар түрүүлжээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
