Дэлхий дахиныг байлдан дагуулж буй Нэтфликсийн “Physical: Asia” шоуны сүүлчийн гурван анги өнөөдөр цацагдаж, аваргаа тодруулах гэж байна.
Өмнөх ангид дөрөвдүгээр шат буюу “олсны буухиа” тэмцээнд тэргүүлсэн Япон улсын баг тавдугаар шатанд шууд оролцохоор шалгарсан бол Монгол, Өмнөд Солонгос, Австралийн багууд 1,200 кг ачаатай баганыг богино хугацаанд 100 удаа эргүүлэх “үхлийн тулаанд” өрсөлдөхөөр үлдээд байгаа.
“Үхлийн тулаан”-аас нэг баг хасагдаж, шалгарсан хоёр нь тавдугаар шатанд Японы багтай цуг өрсөлдөх юм.
Гурван улсын баг өрсөлдөх тавдугаар шат “Цайзыг эзлэх” нэртэй тэмцээн байхыг эх сурвалжууд мэдээлжээ.
Багуудын стратеги, эв нэгдлээс үр дүн дүн нь хамаарах энэ тэмцээнээс нэг баг хасагдаж, үзүүр түрүүнд өрсөлдөх шилдэг хоёр баг шалгарах гэнэ.
Ингээд шалгарсан хоёр баг гурван экстрим тэмцээнээр хоорондоо өрсөлдөж аваргаа шалгаруулах ажээ.
Эх сурвалж: chosun.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!