Олон улсын эрүүл мэндийн чанар, өвчтөн аюулгүй байдлын хамгийн нэр хүндтэй шалгуурын нэг болох Joint Commission International JCI-ийн магадлан итгэмжлэлийг “Интермед” эмнэлэг дөрөв дэх удаагаа амжилттай баталгаажуулснаа өнөөдөр мэдэгдлээ.
Энэхүү итгэмжлэл нь эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд өвчтөний аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж, олон улсын стандартыг тасралтгүй хэрэгжүүлэн, сайжруулалт хийж буй эсэхийг 3 жил тутам шалган баталгаажуулж, хагас жил тутам хянадаг шалгуур юм.
1. Аюулгүй орчин
Эмнэлэг бол өндөр эрсдэлт орчин. Иймд халдвар хамгааллыг чанд сахиж, нарийн урсгалаар эмчилгээ үйлчилгээг хамгаалагдсан орчинд үзүүлдэг байх нь чухал.
2. Олон улсын жишиг үйлчилгээ
JCI-ийн шалгуур нь дэлхийн 70+ оронд ашиглагдаж байгаа тул Интермед эмнэлэгт авсан тусламж, үйлчилгээний түвшинг өөр улс орнуудын нэр хүндтэй эмнэлгүүдийн түвшинтэй шууд харьцуулж болдог.
Энэ нь Монголдоо эмчилгээ үйлчилгээ авах нь олон улсын стандарттай ижил алхам, ижил хяналтаар баталгаажсан гэсэн үг.
3. Чанарын тасралтгүй хяналт
“Интермед” эмнэлэг JCI-ийн магадлалыг дөрөв дэх удаагаа итгэмжлэгдсэн нь өвчтөн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, олон улсын түвшний үйлчилгээг эх орондоо тасралтгүй хүргэхээ дахин баталж байна. Цаашид чанар, аюулгүй байдлын үзүүлэлтүүдээ тогтмол сайжруулж, судалгаа-нотолгоонд суурилсан шинэчлэлээ улам эрчимжүүлэх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!