Зохиолч Ф.М.Достоевскийн алдарт бүтээл “Гэм зэм” жүжгийг “Орфей” театрын уран бүтээлчид дахин тайзнаа толилуулах гэж байна.
Тодруулбал энэ сарын 20-30-нд Тусгаар тогтнолын ордонд тоглох юм.
Тус театрын хамт олон "Сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд улс төрийн хэт их мэдээлэл, хагарал талцлаар манай нийгэм амьсгаллаа. Нийгмийн сэтгэл зүй ядарч байна. Иймд одоо театр руу явцгаая, урлагаар амьсгалъя. Өөрсөд рүүгээ өнгийе, өөрөө өөрийгөө шүүе" хэмээн уриалга гаргажээ.
"Гэм зэм" жүжигт хүний үйлдэл, түүнээс гарах үр дагавар, эгэл жирийн харилцаанаас эхлээд хууль цаазын шүүлтийн өмнө бие хүн хэрхэн хувьсаж, тэмцэж буйг үзүүлнэ. "Гэм зэм" жүжгийн ерөнхий нэвтрэх шугам нь "Харанхуйд төөрсөн хүн гэрэл гэгээг олж харлаа" гэсэн нэгэн өгүүлбэрт зангилагдана. Хүний амьдралыг ойлгох цор ганц арга зам нь хайр, хайрыг мэдэрсэн хүний сэтгэлд л нигүүлслийн гэгээ тусах боломжтой. Ф.М Достоевскийн хүн төрөлхтөнд хэлэхийг зорьсон энэ амин санааг Орфей театрын уран бүтээлчид жүжигтээ тусган харуулахыг зорьжээ. Уг жүжгийг "Фауст", "1984", "Опал", "Амьдрахуй" жүжгүүдийг найруулсан найруулагч М.Батболд найруулсан юм.
Дүрүүдэд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!