Уншиж байна ...

2025 оны эхний 10 сарын байдлаар Нийгмийн Даатгалын Сангийн орлого ₮5.4 их наяд, зарлага ₮4.9 их наяд байна

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 10 сард 5.4 их наяд төгрөг болж, өмнөх жилийн мөн үеэс 17.2 хувиар өссөн гэж Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээлэв.

Харин зарлага нь 4.9 их наяд төгрөг байна. Тус сангаас 521.8 мянган иргэн өндөр насны, хөгжлийн бэрхшээлтэй иргэний, тэжээгчээ алдсаны болон цэргийн тэтгэвэр авч байгаа юм. Өмнөх онд энэ тоо 508.5 мянга байжээ.

зураг
 

Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагддаг 2.4 сая иргэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар буурсан дүн юм. Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагддаг иргэдийн 54.5 хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг 0-18 насныхан юм.  

зураг