Зонхилон тархаж буй вирус нь өндөр халууруулдаг, хоруу чанар ихтэй байгаа тул амны хаалт тогтмол зүүхийг зөвлөв
Амбулаториор өнгөрсөн долоо хоногт нийт 281,624 хүн тусламж үйлчилгээ авснаас 5.1 хувь буюу 14,308 нь томуу, томуу төст өвчний оноштой байна.
Энэ нь өмнөх долоо хоногоосоо 0.8 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 1.4 хувиар бага үзүүлэлт хэмээн Эрүүл Мэндийн Яамнаас танилцуулав.
Дээрх өвчлөлийн 34.4 хувь нь Улаанбаатарт, орон нутагт 65.6 хувь нь бүртгэгджээ.
Эмнэлэгт 7,084 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 18.9 хувь нь буюу 1,342 хүн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа юм.
Томуу, томуу төст өвчний тархалт:
- Алаг цоог дэгдэлтийн түвшинд нэг аймаг,
- Идэвхжлийн түвшинд 15 аймаг,
- Улирал хоорондын түвшинд гурав аймаг байна.
ХӨСҮТ-д нийт 88 сорьцод томуу, томуу төст вирус илрүүлэх шинжилгээ хийхэд
- A(H3N2)– 7 (28.0%)
- АЗСВ–11 (44.0%)
- Риновирус– 3 (12.0%)
- Бокавирус– 3 (12.0%)
- Ижтомуугийн вирус– 1 (4.0%) байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
