Энэ амралтын өдрүүдэд буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 15, 16-нд Монгол Ардын Намын Их хурал Буянт Ухаа цогцолборт болох гэж байна.
Хурлын талаар УИХ-ын гишүүн Н.Алтаншагай дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “МАН түүхэн 104 жилийн хугацаандаа 31 дэх Их хурлаа зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн хуралд хамгийн олон төлөөлөгч оролцоно. 21 аймаг, есөн дүүрэг, 330 сум, 204 хорооноос нийт 2,255 төлөөлөгч оролцож, МАН-ын ирэх дөрвөн жилийн мөргийн хөтөлбөр болон намын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэн батална.
МАН-ын 31 дүгээр Их хурлаар намын даргаа сонгоно. Мөн Хяналтын хороо болон Бага хурлаа шинээр байгуулна.
Өнөөдөр ажлын хэсгүүд мөрийн хөтөлбөр болон үндсэн хөтөлбөрийн хэлэлцүүлгийг явуулж байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!