Уншиж байна ...

Гурав хоногт улсын дугааргүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон 78 зөрчил илэрчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж байгаа аж.

НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр арваннэгдүгээр сарын 10-13-ны өдрүүдэд телекамерын ухаалаг хяналтын системийн тусламжтайгаар тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон нийт 78 зөрчлийг илрүүлж, зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ.

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгодог байна.

Харин хуурамч дугаар зүүж замын хөдөлгөөнд оролцвол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж, иргэнийг 50,000 төгрөг/50 нэгж/, хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгоно гэж хуульд заажээ.