Бичил Глобус Улаанбаатар хотын Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ дэмжих төвийн удирдлагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ЖДҮ эрхлэгчдийг дэмжих шинэ шатны санаачилгаа танилцууллаа.
Бичил Глобус нь Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ дэмжих НӨҮГ-тай хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын 9 дүүргийн ЖДҮҮТ НӨҮГ-ын удирдах албан тушаалтнуудын хамтарсан уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Уулзалтаар ЖДҮ эрхлэгчдийг санхүүгийн үйлчилгээ, сургалт, зөвлөгөө, хөнгөлөлттэй санхүүжилтээр дэмжих дараагийн шатны хөтөлбөрүүдийг танилцуулж, бизнесийн өсөлтийг хурдасгах бодит боломжуудыг хэлэлцэв.
Уулзалтын үеэр Бичил Глобусын ТУЗ-ын дарга С.Отгонбат шинээр байгуулсан “ӨВ САН – Монголын санхүүгийн музей”-н үйл ажиллагааг оролцогчдод дэлгэрэнгүй танилцууллаа.
Улаанбаатар хотын Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ дэмжих төвийн дарга Д.Ундармаа уулзалтын үр дүнг онцлон хэлэхдээ:
“Өнөөдрийн уулзалт амжилттай, үр өгөөжтэй боллоо. Өрхийн үйлдвэрлэгчээс эхлээд бизнесийн компани хүртэл зээлээ хэрхэн авах, банкны зээлд тулгардаг хүндрэлүүдийг Бичил Глобус хэрхэн түргэн шуурхай шийдвэрлэж, бизнесээ тасралтгүй үргэлжлүүлэх боломж олгодгийг тус байгууллагын удирдлагын илтгэлээс тодорхой харлаа.”
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!