Уншиж байна ...

"The MongolZ" хэсгийнхээ эхний тоглолтод Украины "Passion UA" багт хожигдлоо

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "BLAST Rivals Fall 2025" тэмцээн Хонконгт өнөөдөр эхэллээ. 

Манай улсын "The MongolZ" баг дэлхийн чансааны оноогоор уригдан оролцож байгаа бөгөөд А хэсэгт ОХУ-ын "Team Spirit", Саудын Арабын "Team Falcons", Украины "Passion UA" гэсэн хүчтэй багуудтай багтсан.

Тэд хэсгийн эхнийхээ тоглолтыг Украины "Passion UA" багийн эсрэг "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар хийж, 1:2 онооны харьцаатай хожигдлоо. Өнөөдрийн тоглолтод манай баг "Overpass map" дээр нэмэлт үе гаргаж 16:14-өөр хожсон юм. Гэвч үлдсэн хоёр "map" дээр дараалан хожигдсоноор хэсгийнхээ дөрөвдүгээр байрт бичигдэж эхэллээ.

Ийнхүү "The MongolZ" баг уг тэмцээнээс хасагдахгүйн төлөө ОХУ-ын "Team Spirit" болон Саудын Арабын "Team Falcons" багийн аль хожигдсонтой нь маргааш 10:00 цагт тоглохоор болж байна.