Уншиж байна ...

"The MongolZ" багийн BLAST Rivals Fall-2025 тэмцээний тоглолтууд маргааш өглөө эхэлнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "BLAST Rivals Fall 2025" тэмцээн арваннэгдүгээр сарын 12-16-нд Хонконгт зохион байгуулагдана.

Нийт 350,000 ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн өндөр чансаатай найман баг хоорондоо өрсөлдөх бөгөөд манай улсын "The MongolZ" баг дэлхийн чансааны оноогоор уригдан оролцох юм. 

Түүнчлэн тухайн найман баг А болон В гэсэн хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Багууд хэсэгтээ тойргийн журмаар тоглосны үр дүнд эхний гурван байрт шалгарсан буюу нийт зургаан баг Playoffs шатанд тоглох эрхтэй болно. Хэрэв хэсгээсээ нэгдүгээр байраар гарвал шууд шөвгийн дөрөвт тоглох юм.

Манай улсын "The MongolZ" багийн хувьд А хэсэгт ОХУ-ын "Team Spirit", Саудын Арабын "Team Falcons", Украины "Passion UA" гэсэн хүчтэй багуудтай багтсан. Тэд хэсгийнхээ эхний учраандаа Украины "Passion UA" багийн эсрэг арваннэгдүгээр сарын 12-ны 10:00 цагт тоглох хуваарь гарчээ.