Уншиж байна ...

Энэ сарын 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 11 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ сарын 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

2025 оны 11 дүгээр сарын 10-20-ныг хүртэлх ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:   

Хур тунадас:

  • 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 12-нд Хэнтийн уулархаг нутгаар,
  • 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар,
  • 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, зүүн аймгуудын ихэнх нутаг,
  • 16-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи:

  • Ихэнх нутгаар секундэд 5-10 метр,
  • 13-нд Алтайн салбар уулсаар,
  • 14-нд ихэнх нутгаар,
  • 15-нд нутгийн зүүн хагаст,
  • 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур:

  • Хугацааны эхэн болон сүүлээр хүйтний эрч сулавтар байх боловч
  • 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар,
  • 15, 16-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -14...-19 градус,
  • Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -10...-15 градус,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 градус, өдөртөө -3...-8 градус,
  • бусад нутгаар шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна.
Улаанбаатарт энэ сарын 11-12-нд шилжих шөнө ялимгүй цас орно 

Хур тунадас: 11-12-нд шилжих шөнө ялимгүй цас, 14-15-нд цас орж, цасан шуурга шуурна.   

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 14-15-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхэн болон сүүлчээр хүйтний эрч суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12...-17 градус, бусад хэсгээр -7...-12 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.

14-16-нд хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20..-25 градус, бусад хэсгээр -15...-20 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна.