Уншиж байна ...

"The MongolZ" баг 5-6 дугаар байрт шалгарч, 72,500 ам.долларын шагнал авлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "Intel Extreme Masters Chengdu 2025" тэмцээн Хятад улсын Чэнду хотноо Playoffs шатны тоглолтуудаар үргэлжилж байна. 

Манай улсын "The MongolZ" баг шөвгийн дөрөвт шалгарахын төлөө Бразилын "FURIA" багийн эсрэг "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 0:2 онооны харьцаатай ялагдлаа. 

Өнөөдрийн тоглолтод манай багийн өөрийн сонгосон "Mirage map" дээр ердөө таван үе авснаар хожигдсон. Тэгвэл эсрэг багийн сонгосон "Overpass map" дээр манай баг хамгаалах талаасаа дөрвөн үеийн дутуутай байраа сольсон. Үргэлжлүүлэн довтлох талаас зургаан үе авсан боловч 10:13 тооны харьцаатай хожигдов.

Ийнхүү "The MongolZ" баг "Intel Extreme Masters Chengdu 2025" тэмцээний 5-6 дугаар байрт шалгарч, 72,500 ам.долларын шагнал авч байна.