Уншиж байна ...

Жүдогийн ахмадын ДАШТ-ээс Монголын эрэгтэй баг 1 мөнгө, 7 хүрэл медаль хүртлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 11 сарын 7
IKON.MN
Зураг зураг

Жүдогийн ахмадын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д Францын Парист болж буй. Өнөөдөр эмэгтэйчүүдийн ангилалд медальтнуудаа тодруулах бол эрэгтэй багаас 1 мөнгө, 7 хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал 

  • M - 6 буюу 55-59 насны 81 кг-ын жинд Г.Батсүх мөнгө,
  • М - 2 буюу 35-39 насны 60 кг-ын жинд Б.Энхтөр,
  • М - 2 буюу 35-39 насны 66 кг-ын жинд П.Амаржаргал,
  • М - 4 буюу 45-49 насны 66 кг-ын жинд С.Чинзориг,
  • М - 2 буюу 35-39 насны 73 кг-ын жинд Д.Алтансүх,
  • М - 3 буюу 40-44 насны 73 кг-ын жинд Ч.Баярмагнай,
  • М - 2 буюу 35-39 насны 81 кг-ын жинд Р.Анхбаатар,
  • М - 1 буюу 30-34 насны 60 кг-ын жинд Б.Сайнтөр нар хүрэл медаль зүүжээ.

Түүнчлэн хоёр тамирчин шагналт V байр эзэлсэн бол гурван жүдоч VII байранд орсноор медалийн чансаагаар 27 дугаар байр эзэлсэн байна. Энэ удаагийн тэмцээнд одоогийн байдлаар 25 улс алтан медаль хүртээд буй. Мөн 45 орон ямар нэгэн медаль хүртжээ. 

Одоогийн байдлаар Бразил хамгийн олон буюу 12 алт, 5 мөнгө, 9 хүрэл медалиар багийн дүнгээр тэргүүлж, Франц 8 алт, 15 мөнгө, 35 хүрэл, Гүрж 8 алт, 4 мөнгө, 9 хүрэл медалиар ард нь жагсаж байна.