2024 оны Монгол Улсын жендэрийн тайланг өнөөдөр болсон нийслэл дэх Жендэрийн салбар хорооны хурлын үеэр танилцуулав. 2025 оны тайлан гараагүй байна гэж Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга А.Адилбиш тодотголоо.
Монгол Улсын нийт 3.6 сая хүн амын 49 хувь нь эрэгтэйчүүд, 51 хувь нь эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүд дунджаар 76 насалдаг бол эрэгтэйчүүд дунджаар 67 насалдаг. Монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 9 жилийн зөрөөтэй.
Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 60.9 хувь нь эмэгтэйчүүд.
Жендэрт суурилсан хүчирхийлэлд 87.6 хувь нь эмэгтэйчүүд өртдөг бол 12.4 хувь нь эрэгтэйчүүд.
Ажиллах хүчний оролцооны хувьд 71.4 хувь нь эрэгтэйчүүд, 53.7 хувь нь эмэгтэйчүүд байна.
Эмэгтэйчүүд дунджаар 2.1 сая, эрэгтэйчүүд 2.7 сая төгрөгийн цалинтай ажилладаг.
Шийдвэр гаргах түвшинд 74.6 хувь нь эрэгтэйчүүд, 25.4 хувь нь эмэгтэйчүүд ажиллаж байна. Гэхдээ улс төр, парламентын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоогоор Монгол Улс Азид манлайлж, дэлхийн түвшинд ойртож байгаа аж.
Монгол Улсын хэмжээнд өрх толгойлсон нийт 66.8 мянган хүн амаас өрх толгойлсон эх 54.8 мянга, өрх толгойлсон эцэг 11.9 мянга байна. Үүнээс 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх 27.9 мянга байгаа юм.
Эмэгтэйчүүд өдөрт дунджаар 4.1 цагийг цалингүй асрах болон гэрийн ажилд зарцуулдаг бол эрэгтэйчүүд өдөрт 1.7 цагийг зарцуулдаг байна.
Аливаа байгууллага, ААН-д жендэрийн тэгш байдлыг хангаснаар дараах үр дүнгүүд гардаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!