Тэгш Тусгал ТББ нь Финланд Улсын Гадаад харилцааны яам болон ФЛОМ (FLOM) байгууллагын санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрх мэдэлжих нь” буюу ЭПСО төслийг 2023–2026 онд хэрэгжүүлж байна.
Тус төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын чадавх, манлайлал, оролцоо, хариуцлагатай засаглалыг сайжруулж, нийгмийн хөгжилд идэвхтэй оролцох чадамжийг нэмэгдүүлэх зорилготой. Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар болон орон нутгийн нийт 15 байгууллага хамрагдаж, тэдгээрийн үйл ажиллагааны үр ашиг, тогтвортой байдлыг сайжруулах чиглэлээр цогц сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Ээлжит модуль сургалт 2025 оны аравдугаар сард амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн сургалтын гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын удирдлагууд болон санхүүгийн ажилтнуудын санхүүгийн төлөвлөлт, хяналт-шинжилгээ, тайлагналын мэдлэгийг гүнзгийрүүлэх байв.
Сургалтаар дараах үндсэн агуулгуудыг хамрав:
Сургалт нь онол, практикийг хослуулсан хэлбэрээр явагдаж, оролцогчид бодит жишээ, дасгал ажил, багийн хэлэлцүүлгээр мэдлэгээ бататгасан юм.
Оролцогчдын сэтгэгдлээс:
Сургалтад хамрагдсан байгууллагын нэг төлөөлөл хэлэхдээ:
“Дараа нь эрсдэл гаргахгүйн тулд анхнаас нь зөв хийх ёстой юм байна, үүнийг зөв хийх чухал юм байна. Дотоод аудитыг хийж сайжруулах зүйлсээ жагсааж хийхээр төлөвлөж байна.”
“Е-баримт НӨАТ нэхэмжлэх зөв илгээж санхүүгийн тайлан татвараа зөв тооцож илгээж сурах гээд нягтлантай холбоотой ажлын зах зухаас суралцаж, ингэхдээ байгууллагын удирдлагууд ч гэсэн санхүүгийн наад захын мэдлэг ойлголттой байх нь санхүүгийн менежментийн нэг хэлбэр болохыг ойлгож байна.”
Мөн оролцогчид хоорондоо туршлага солилцож, байгууллагын санхүүгийн тогтвортой байдлыг хангах хамтын санаачилга, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцсан нь сургалтын чухал үр дүн байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!